Sunday, January 18, 2009

Эхний бичлэг

Эрхэм хүндэт зочин танаа энэ өдрийн амгаланг айлтгаж блогоор минь саатаж буйд талархал илэрхийлье.

Би гэж нэгэн бээр блогтой болно гэж бодон бодон явсаар завтай хүний завгүй их үлгэрээр энэ өдрийг хүргэж эцсийн мөчид "Шууд эхлэх" гаргуун тактикаа ашигласанаар хэд гурван үсэг цохиж сууна. Дуншин дуншин блогтой болж орхиод эхний бичлэгээ бичих гэж баахан удав. Хуучны орос машин асаахын тулд хэд хэд хүчтэй мануалддагтай адил эхний хэдэн бичлэгээ хүчлэн бичихээр шийдлээ. Нэг асаад авбар пад пад гээд яваад байх байлгүй. Аль болох унтраахгүйхэн шиг бензин тосыг нь сольсон шиг зүтгүүлээд байдаг хэрэг ээ хө.
Блог дээрээ өөрийн мэргэжил болох АЙ-ТИ голцуу, удаагаар нь элдэв долоон эргэцүүлэл, адагт нь явсан газрын сонин хачин бичих бодолтой. За тэгээд зам дунд элдэв янзын явуул бодолууд орж гарахыг алийг тэр гэхэв. Хэхэ. Санал нийлэх нийлэхгүй алин боловч саатан морилсон хуудастаа сэтгэгдэл үлдээгээрэй. (Хатуухан шүүмж ч хааяа хэрэгтэй байдаг шүү)

10 comments:

Лхагваа said...

Za hicheegeerei. Bitii nad shig uhmel blogtoi bolchihooroi... :p

Togoruu said...

Hodoo+giin zaluu+giin gej 2uuland n em ugiin nohtsol zalgana. ug n neg n er ug tehdee l.. 80aad onii huuhduudiin niitleg problem. zaschihval chamd l heregtei. good luck.

Ганхуяг said...

За зад шүүмжлээд байдаг хэргээ хэхэ
Гэснээс блогийн толгой үг, эхний бичлэгээс харахад арай л анги үнэр үнэртэж байн шүү

tuvko said...

>Лхагваа
Хөөх анхны коммент. Сэтгэл хөдөлж байна шүү

>Тогоруу
Залруулга хийсэнд баярлалаа. Цаашид хичээнээ. Openofficeという裏技もあるだよ へへ

Buya said...

долоо хоногтоо нэг зангарагтай бичлэг хийгээд шинэчилээд байхад нэг мэдхэд уншигч нар чинь шоргоолж шиг болоод л ирнэ дөө.
амжилт хүсье!

tuvko said...

> Ганхуяг
Ганаагийн шүүмж хэрэгтэй хэрэгтэй. Хошин цаанаа л хоржоонтой.

> Buya
Долоо хоногт тодорхой блогийн цаг гаргадаг ч юмуу. Яг цаг гаргаад суухаар онгод нь байдаггүй, за одоо л бичье гээд буцалж дэвэрээд ирэхээр зав олддоггүй амаргүй л байдаг байх. тээ

Ганхуяг said...

Bicheed baigaarai. :)

Anonymous said...

amjilt husie.

bi odoohondoo bloggui l dee. turshlaga sudalnaa hoo kk..

XACAP said...

Ene chini manai MCS -iin Tuvko bna sh dee! Amjilt husii!

Anonymous said...

блогийнхоо статистикаас хаягийг чинь хараад ороод ирлээ. Блог ертөнцийн хаалгаар ороод ирсэн юм чинь бичээд байхаас яахав. Амжилт хүсье